Аляска

АЛЯSКА Хөргөлтийн шингэн

Аляsка тосол нь олон улсын ASTM D3306, SAE J1034 стандартын шалгууруудыг бүрэн хангасан бөгөөд Audi, BMW, OPEL, Mersedes Benz, Volvo, Volkswagen, Ford, Toyota зэрэг автомашин үйлдвэрлэгч компаниудын үйлдвэрлэсэн авто хүлгийн онцлогт тохирсон бүтээгдэхүүн юм. "Аляsка"-ийн бүх орц найрлагыг АНУ-ын “3ton Autochemical” компанийн мэргэжилтнүүдийн оролцоотойгоор гарган авсан. ОХУ-ын зах зээлд худалдаанд гарсан даруйдаа "Авто Ревю" сэтгүүлийн 2 дахь удаагийн шалгаруулалтанд Оросын болон олон улсын 30 төрлийн тосол, антифризүүдээс 1-р байрт орж байсан. Уг бүтээгдэхүүн нь ОХУ-ын эрүүл ахуй, халдвар судлалын албаны сертификаттай бөгөөд үнэ болоод чанараараа тосолын зах зээлд тэргүүлэгч бүтээгдэхүүн гэдэг нь маргаангүй билээ.

Аляsка тосолын найрлагад 50-53% нь этиленгликоль зэврэлтийн эсрэг бодис, урсамтгай хөөсөрдөггүй тогтворжуулах үйлчилгээтэй хөлдөлтөөс хамгаалж агаарын бөглөрөлт үүсгэдэггүй шинэ төрлийн химийн бодис бүхий нэмэлт бодисын хольц байдаг ба энэ нь тосолын хэрэглэх хугацааг уртасгаж, металл болон хайлшийг зэврэлтээс найдвартай хамгаалж резинэн жийргэвч болон керамик эд ангиудад сөрөг нөлөөгүй хүчил шүлтийн тогтвортой баланстай, буцлалтаас үүсэх тунадасаас хамгаалдаг.

Савлагаа: 1л, 3л, 5л, 10л, 20л, 30л, 100л

Ахуйн тосол