Компаний танилцуулга

Захирлын мэндчилгээ

“Авто Ойл” ХХК-ийн хамт олныхоо өмнөөс Танд энэ өдрийн амар амгаланг эрж, ажил үйлст тань амжилт хүсье.

Манай ”Авто Ойл” ХХК нь анх 2001 оноос бизнесийн гараагаа эхэлж байсан билээ.

Өнөөдөр “Авто Ойл” ХХК нь бүх төрлийн суудлын болон хүнд даацын автомашин, техник, тоног төхөөрөмжийн тос тосолгооны материал, даацын дугуй, фильтр, төрөл бүрийн автохимийн бүтээгдэхүүн, аккумуляторын бөөний худалдаа, автомашины засвар үйлчилгээ болон бусад чиглэлээр үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байна.

Өнөөдрийн “Авто Ойл” ХХК-ийг бүтээн байгуулсан ажилтан, ажилчид төдийгүй хэрэглэгч, харилцагч та бүхэндээ үргэлж талархаж явдгаа илэрхийлэхийн ялдамд та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн “Авто Ойл” ХХК-ийн Захирал:

Б.Ганбаатар

Компанийн тухай

2001 онд байгуулагдсан “АВТО ОЙЛ” ХХК нь бүх төрлийн автомашин техникийн тос тосолгооны материал, даацын дугуй, аккумулятор, бүх төрлийн автохими, фильтрийн бөөний худалдаа, автомашины тос солилгоо, засвар үйлчилгээ болон бусад чиглэлээр үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг.

“АВТО ОЙЛ” ХХК нь дэлхийн “DELFIN GROUP WORLDWIDE”-ийн Орос дахь төлөөлөл болох АНУ, ОХУ-ын хамтарсан “Delfin Industry (LUXE)”, Германы “ROYAL DUTCH SHELL” “SCT MANNOL”, Солонгосын “Hyundai Emsys Inc (KORLUBE)”, “KNR Manufac (DELUXE)”, Турк улсын аккумулятор “MUTLU BATTERY” БНХАУ-ын дугуй үйлдвэрлэлийн шилдэг компани болох “TRIANGLE” групп компаниудын Монгол дахь албан ёсны дистрибьютер.

“LUXOIL” төв нь зочид буудал, ресторан, паб, тосны дэлгүүр болон тосолгоо үйлчилгээний чиглэлээр цогц үйл ажиллагаа явуулдаг. Харин Нарны зам дагуух “LUXE” төв нь бүх төрлийн япон автомашины сэлбэг, тос тосолгооны материалын дэлгүүр болон автомашины бүх төрлийн засвар үйлчилгээ эрхлэн явуулдаг.

Төмөр замын салаатай 12000м2 талбайтай өөрийн агуулахтай ба гадаадын бэлтгэн нийлүүлэгчдээс бараа бүтээгдэхүүнийг төмөр замаар дамжуулан шууд хүлээн авдаг тул өртөг хямд.

Бидний зорилго:

Бид шилдэг инноваци, мэдлэгт тулгуурласан бүтээлч хандлагаар салбартаа манлайлагч байж, сэтгэл ханамж, мэргэжлийн ур чадвараар үргэлж тэргүүлнэ.

Үнэт зүйлс:

Сэтгэл ханамж /SS

Мэргэжлийн ур чадвар /PS

Чанар, стандарт /QS

Алсын хараа:

Бид 2040 он гэхэд үйл ажиллагааны цар хүрээг системтэйгээр өргөжүүлж, нягт хөгжлийг бүтээх замаар салбарын чиг хандлагыг хүчтэй тэргүүлэгчдийн нэг болсон байна.

Уриа үг:

AUTO OIL

Drive your happiness/ Аз жаргалаа жолоод