Mannol

Германы “SCT-Vertriebs GmbH” компани нь бүх төрлийн тээврийн хэрэгсэлд зориулсан тос тосолгоо, автохими, автокосметик ба машин арчилгааны бүтээгдэхүүнүүд, үнэртэн, мэргэжлийн багаж хэрэгсэл, шил арчигчийн щеток, тормозны колодок, автомашины очлуур, чийдэн, фильтр зэрэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг бөгөөд чанар өнгө үзэмжээрээ дэлхийн улс оронд танигдсан алдартай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч юм. Дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгчид болох Diamler Chrysler, Audi, MAN, Rover, Volvo, Porsche, Ford, BMW, GM зэрэг корпорациуд “SCT-Vertriebs GmbH” компанийн бүтээгдэхүүнүүдийг хүлээн зөвшөөрдөг.