САР ШИНЭДЛЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ

Share Share
Date : 5 жил, 2 сар өмнө Views : 1598

Нийт харилцагч, хамтран ажиллагч, үйлчлүүлэгч та бүхэндээ айлчлан ирж буй XVII жарны “Урвуулагч” хэмээх шарагчин гахай жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлж байна. 

Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр
Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр
Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурвалсан баяр
Шинийн нэгэн гэмээн эгнэн давхацсан дөрвөн баяраа
Төрлөөрөө түвшин амгалан
Элгээрээ энх амгалан
Төр улсаараа элбэг дэлбэг
Төрөл садан хотлоороо сайхан шинэлцгээгээрэй!