Royal dutch shell албан ёсны дистрибьютер АВТО ОЙЛ

Share Share
Date : 5 жил, 6 сар өмнө Views : 4295

ROYAL DUTCH SHELL –ийн эх булгууд

Компанийн эрхэм зорилго нь: нийгэм болон байгаль орчинд ээлтэйгээр дэлхийн эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангах зорилгтой. 

Компаний үндсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэгтгэвэл :

1. Тос, тосолгооны материал

2. Түлш, шатахуун

3. Байгалийн хий гэсэн чиглэлээр 70 гаруй улс оронд үйл ажиллагаа явуулж байна. 



ROYAL DUTCH SHELL компани нь 1907 онд үүсгэн байгуулагдсан түүхтэй юм. Нидерланд улсаас гаралтай энэхүү компани нь өдгөө ОУ-д байгалийн хий, тос тосолгооны материал, шатахуун зэрэг олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн нийлүүлж байна. 

Өнөөдөр: 70 гаруй улс оронд, 86000 ажилтантай, 66 сая тонн байгалийн хий олборорлож, 21 газрын тосны үйлдвэрлэлтэй, 3.7 сая баррель газ

рын тосыг өдөрт үйлдвэрлэдэг томоохон үйлдвэрлэгч, бүтээн байгуулагч компани юм.

2011 оноос Авто ойл ххк компаний хөрөнгө оруулалттай Анакс аксис ххк компани Shell компаний 200 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд ханган нийлүүлж өнөөдөр 70 гаруй гэрээт борлуулагч, харилцагч нарт, 30 гаруй уул уурхайн компаниудад гэрээгээр худалдаалж нийлүүлж байна.