СИНТЕТИК тосыг дараахи тохиолдолд хэрэглэхгүй байх нь зүйтэй:
- Хөдөлгүүрийн дотоод эд ангиуд дээр маш их хэмжээний бохирдол, хаягдал үүссэн тохиолдолд
- Битүүмжлэгч эд ангиуд болох сальник, колпачок зэрэг нь уян хатан чанараа алдсан эсвэл эдгээр дээр бичил цууралт үүссэн тохиолдолд
- Шинэ эсвэл их засварт орсон хөдөлгүүрийг “ашигтай” элэгдэлд оруулахын тулд минерал тосоор явуулдаг. Харин дараа нь синтетик тос хийж болно.