ХӨДӨЛГҮҮРИЙН ТОСОНД ХАДГАЛАХ ХУГАЦАА ГЭЖ БАЙДАГ

Share Share
Date : 7 жил, 6 сар өмнө Views : 1716


Хөдөлгүүрийн тосны хадгалах хугацааг ярихын өмнө 2 үндсэн ойлголтыг эхэлж мэдэх шаардлагатай. Engine oil Expire - буюу хүчинтэй хугацаа. Engine oil Shelf life -буюу хадгалах хугацаа.

  • Хөдөлгүүрийн тосыг ямар аргаар боловсруулсан, нэмэлт бодисын орц, найрлагаас хамаарч хүчинтэй болон хадгалах хугацаа нь харилцан адилгүй байдаг. Тухайлбал: Mobil1 брэндийн тосыг онгойлгоогүй, зөв орчинд 5 жил хүртэл хадгалах боломжтой гэсэн бол Total брэнд өөрийн тосны хүчинтэй хугацааг 2 жил гэж тодорхойлсон байна.
  • Хөдөлгүүрийн тосыг хадгалах зөв орчин гэдэг нь хуурай, цэвэр, нарны шууд тусгал тусахгүй, тоосгүй, огцом халж хөрөхгүй газрыг сонгох хэрэгтэй.
  • Нээгээгүй, энгийн хөдөлгүүрийн тосны хадгалах хугацаа 2-5 жил байдаг. Үүнийг дунджаар 3 жил гэж тооцоход болно. Харин зэрэглэл өндөр синтетик тосны хувьд 5 хүртэл жилээр хадгалах боломжтой. Хэрвээ дээрх хугацаанаас хэтэрсэн бол хэрэглэх хэрэггүй.