CONTINUOUSLY VARIABLE TRANSMISSION БУЮУ CVT КРОП

Share Share
Date : 7 жил, 5 сар өмнө Views : 3771

CONTINUOUSLY VARIABLE TRANSMISSION кроп нь дамжуулгаа үргэлж алгуур өөрчилж байдаг нь тухайн автомашины хөдөлгүүрт ачаалал өгөх нь бага байдаг. Ингэснээр хөдөлгүүрийн эдэлгээг багасгах, наслалтыг нэмэгдүүлэх зэрэг олон сайн талуудтай. Эдгээрээс хамгийн гол ололт нь бензин зарцуулалтыг багасгаж өгсөн байдаг. Энгийн автомат хурдны хайрцагтай автомашин араа солигдох бүрт хөдөлгүүрийн эргэлт хэлбэлзэх, хөдөлгүүр дээр ирэх ачаалал мөн адил хэлбэлзэлтэй байдаг нл үр ашиггүй бензин зарцуулалтыг бий болгодог. Энэ кропны сул тал нь 150000-200000 км тутамд дамжуулагчийг сольж байх хэрэгтэй байдаг.


CVT кроп гэж ямар хурдны хайрцаг вэ?

Үргэлжид хувьсах дамжуулга буюу CVT кроп нь дээд болон доод хурдны хязгаарын хооронд арааны ямар ч шатлал дараалалгүйгээр хурдыг солих чадвартай хурдны хайрцаг юм. Харин бусад төрлийн дамжуулагч (кроп) нь арааны цөөн хэдэн хэмжээнүүдийг сонгон хэрэглэх шаардлагатай байдаг. Үргэлжлэн хувьсах кроп CVT нь бусад төрлийн дамжуулгуудтай харьцуулбал шатахууныг илүү бага хэрэглэх бөгөөд тээврийн хэрэгслийн хурданд тохирох хамгийн ашигтай эргэлт (RPM)-ийг тохируулан ажиллаж чаддаг.

Нөгөө талаараа энэ дамжуулга нь хөдөлгүүрийг хүчний дээд хэмжээнд нь тохирох хамгийн ашигтай эргэлт (RPM) –ээр ажиллах боломж олгож хөдөлгүүрийн хамгийн их хүчийг ч ашиглаж чаддаг юм.

CVT Үргэлжлэн хувьсах дамжуулга нь хөдөлгүүрийн төрөл биш бөгөөд зөвхөн хүчийг дамжуулах үүрэгтэй техникийн хэсэг юм.

CVT кропны тос бусдаараа юугаараа ялгаатай вэ?

Энэхүү кропны тосны шинж чанар нь:

- Өндөр температурт тэсвэртэй

- Ачаалал даах чадвар сайтай (Даралтанд)

- Энэ кропны тосны даралт нь энгийн ачаалалгүй үед 8-10 кг/см2 байхад өгсөх буюу ачаалалтай үед 150 кг/см2 даралтыг бий болгож байдаг.

Харин энгийн автомат хурдны хайрцагт байгаа тосны даралт нь дөнгөж 4-5кг/см2 даралтыг үүсгэдэг байна. Ийм даралтанд ажиллах тосыг CVT хурдны хайрцагт хийх нь ажиллагааг бүрэн хангаж чадахгүйгээс жагсаалаас гарахад хүргэдэг. Энэ кропны тосыг энгийн хурдны хайрцагнаас бага км-д сольж байхыг зөвлөдөг.

CVT кропд энгийн тос хийвэл эвдрэх үү?

Мэдээж эвдрэнэ. Кропны ажиллагаа нь өөр байхаас гадна температурын зөрөө нь асар их ялгаатай. Энгийн автомат хурдны хайрцагны шингэнийг хийсэн ч тэр даруй гэмтэл үүсгэхгүй ч хожим нь тэрхүү кропыг жагсаалаас гаргахад хүргэдэг.


CVT кропны тосыг энгийн тосоор зайлж цэвэрлэж болох уу?

Хэзээ ч болохгүй. Кропны тос солих үед ажиллагаагүй, хаалттай solenoid-ууд их байдаг. Ийм байдалтай байхад өөр төрлийн кропны тос хийх нь кропны гидроблокд тос үлдэх боломж шууд бүрэлддэг. Тиймээс хурдны хайцагны тосыг зөвхөн өөрийнх нь тосоор сольж байх хэрэгтэй.