Хөдөлгүүрийг элэгдлээс хамгаалах, хуучин хөдөлгүүрийг сэргээх

Share Share
Date : 6 жил, 1 сар өмнө Views : 4993

Тухайн автомашиныг үйлдвэрлэгчээс гаргасан зааварт ямар төрлийн тос хэрэглэхийг зааж өгсөн байдаг. Автомашинууд нь хөдөлгүүрийн бүтэц, моторын хүчин чадлаас хамаарч өөр өөр төрлийн тос хэрэглэнэ.Хөдөлгүүрийн найдвартай асаалт болон удаан эдэлгээг хангахын тулд тухайн хөдөлгүүрийн бүтэц, зуурамтгай чанараараа орчны температурт тохирсон хөдөлгүүрийн тосыг хэрэглэх шаардлагатай.

Хөдөлгүүрийн найдвартай ажиллагааг хангахын тулд тосны физик үзүүлэлтүүдийг анхаарч үзэх шаардлагатай. Ашиглалтын өргөн хязгаартай буюу эрс тэс уур амьсгалтай бүс нутагт хэрэглэж байгаа тосны зууралдлага болон температурын хоорондын хамаарал чухал бөгөөд энэ үзүүлэлтээс хамаарч улирлын ангилалд хуваагдана.

Хөдөлгүүрийн элэгдэл зэврэлээс хамгаалахын тулд аль болох зууралдлага ихтэй буюу өтгөн тосыг сонгох нь зөв мэт боловч ийм тос хэрэглэх нь үрэлтээс хамаарах алдагдлыг ихэсгэдэг бөгөөд шатахууны зарцуулалтыг ихэсгэдэг. Зууралдлага бага байх нь насосоор хялбар шахагдаж хүрэх ёстой хэсэгт түргэн хүрч тосолгоог хийдэг. Энэ хурдаас хамаарч хөдөлгүүр асах үед тосолгоог бүрэн хийснээр эд ангийн элэгдэл багасч, асалт сайн болно.

Шинэ загварын машины хөдөлгүүрийн хүчийг нэмэгдүүлэхийн тулд цилиндрийн шахалтын зэргийг дээшлүүлэх, ажлын холимогийн чадлыг сайжруулахын тулд агаарын нэмэлт клапан хийх зэргээр нэмэлт хйих болсон нь хөдөлгүүрийн эд ангийн дулааны болон механик ачааллыг нэмэгдүүлж, тос нь картерт орж буй халсан агаартай харилцан үйлчилж исэлдэлддэг. Энэ үед халсан гадаргуу дээрх тосны нимгэн бүрхэвч нь тунадас буюу лаг нагар үүсгэдэг. Поршингийн сувгуудад тогтсон энэ нагараас болж цилиндрийн гадаргуу холторч, кольц буюу поршингийн цагираг эвдэрч хөдөлгүүрийн шахах чадвар алдагддаг. Тиймээс хөдөлгүүрт хэрэглэж буй тосны цанарын үзүүлэлтийг /исэлдэлт, зууралдлага, ноцох хэм буюу ууршилт, царцалт гэх мэт/ анхаарч хэрэгэлэх нь чухал юм. Тиймээс сүүлийн үеийн машинууд хэрэглэх тосны зууралдлагын ангиллыг заасан байдаг нь тослох горим хамгийн тохиромжтой байх үзүүлэлтийг тухайн хөдөлгүүрийн ажиллагаанд тулгуурлан тодорхойлсон байдагтай холбоотой.

Манай компаний зүгээс хөдөлгүүрийн үйл ажиллагааг дэмжих зорилготойгоор Маннол брэндийн Мотор доктор авто химийг жолооч нартаа санал болгож байгаа

Энэхүү бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй үзхийг хүсвэл энд дарна уу?!